Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын ИТХ

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын ИТХ

оронгийн сахиус

2017-10-06

                                                     










                                                            Төгрөгийн сахиус залран ирлээ.
               Балдан Лхам сахиус бол Дарь эх бурхан болон Янжинлхамохин тэнгэрийн догшин дүр юм. Лхам сахиус нь бурхан шашны үйлийг даах, хамгаалах андгай тангарагтай. мөн хамаг амьтдыг найман их аюулаас авраг хамгаалдаг ба бодисадва нарыг тэтгэн тусалдаг.
             Төгрөгийн Лхам хэмээн алдаршсан энэ сахиус  хийддээ ихэд нандин байдлаар тавигдан шүтэгдэж байжээ. Сахиусын уншлага зан үйл, тахилгыг хийдээс тусгай тохоогдсон лам байнгын үйлддэг байсан аж. Сүүлд Төгрөгийн хийд хаагдах хүртэл н. Түншин лам /Бид андгай хэмээн авгайлдаг/ сахиусны уншлага тахилгыг голлон үйлдэж байсан гэдэг. Тус сахиус нь Хуйхуй цагаан малгайтан /Хотан хятад буюу лалын шашинтай хятад үндэстэн/, Гамингийн /Дундад иргэн улсын Гоминдан намын зэвсэгт хүчин/ нарын дээрэм тонуулын аюулаас ер бусын байдлаар мултарч үлдсэн байдаг. 1937 оны их хэлмэгдүүлэлтийн үеэр сүм хийдийг хааж бурхан тахил, ном судар, эд зүйлсийг хураан устгаж байхад Андгай маань хийдээс Лхам сахиусаа сэм авч залсан гэдэг. Шашны номыг хатуу хориглосон цаг үед тус сахиус Төгрөгийн хийдэд шавилан сууж байсан хүмүүсийн гар дээр нууцаар залагдан тахигдаж байгаад1980 оны эхээр Галдантэгчэнлин хийдэд залах гэсэн хэдий ч манайх оронгийн догшин тахихгүй гэсний улмаас Улаанбаатар амьдарч байсан нутгийн лам хуурч Зандан гуайн гэрт залагдсан юм. 1990 оноос ардчилсан нийгэмд иргэний шашин шүтэх эрх чөлөө сэргэж 1992 онд Андгай маань Гүндүжинбаалан хийдэд залсан. Гэтэл 1997 онд зул сарын 24-25-ны шилжих шөнө Гүндүжинбаалин хийдээс хулгайд алдагдаж олдоогүй юм. Явдалд нутгийн ард иргэд, настангууд ихээр харамсаж дэлгэмлээр бүтээлгэн шүтэж ирсэн.
              Төгрөг нутгийн уугуул Ё.Лувсандамба болон түүний гэргий Х.Цэвээнжав нарын хүү Санжаагийн үр хүүхдүүд, Гандантэгчэнлин хийдийн да лам Х.Бямбажав нар өглөгийн эзэд болж Балдан Лхам сахиусыг Энэтхэг улсад бүтээлгэсэн нь урлахуйн ухааны дээд бүтээл болсон юм. 2017 оны намрын сарын өлзийт сайн сахиус маань Төгрөгийн нутагтаа залран ирлээ.  
            Сахиус залах үйл ажиллагааг БИНХ-ын дарга Х.Эрдэнэбилэг, багийн Засаг Б.Арсланбаатар нар сайтар зохион байгуулсныг ард иргэд машид талархаж байна.
            Төгрөг багийн ИНХ дуганыг дахин сэргээх тухай хэлэлцэн дэмжин бүгд өглөгийн эзэд болохоор шийдвэрлэсэн байна.




 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%