Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын ИТХ

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын ИТХ

хууль тогтоомж сурталчлах өдөрлөг

2017-11-07

                                                   Хууль тогтоомж сурталчлах өдөрлөг- Сайхан-Овоо суманд
          
Аймгийн ЗДТГ-ын хууль, эрх зүйн хэлтсийн дарга Н.Түвшинбаяраар ахлуулсан ажлын хэсэг хүрэлцэн ирж шинэ тутам хэрэгжиж байгаа Эрүүгийн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Прокурорын тухай хууль, эвлэрүүлэн зуучлалын тухай, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжоор хамтын ажиллагаа оролцооны талаар сургалт сурталчилгаа мэдээллийн ажлыг зохион байгуулсан. Сургалтад төрийн албан хаагчид, иргэд нарын 100 гаруй иргэд хамрагдсан. Энэ үеэр "Элгэмсэг дотно Дундговь холбоо"-ноос "Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал сэдвээр нийтийн албан тушаалтнуудад сургалт явуулж н.Жалбалдорж төрийн албаны өөрийн  туршлагаас ярьж үнэтэй зөвлөгөө өглөө.
      ГХУССЗ-ийн хуралдаан хийж хуралдаанд аймгийн Цагдаагийн газрын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн Н.Ганбат, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төмөртулга нар оролцож зөвлөгөө зөвлөмж өглөө. зөвлөмжид ГХУССЗ-ийн ажлын төлөвлөгөөг улирал, жилээр бодитой цар хүрээтэй төлөвлөх, иргэд олон нийтийг татан оролцуулах, 2016 онд гэмт хэрэг гараагүй үүнийгээ сурталчлах ажил зохиох, бусдын туршлагаас суралцах, эрх зүйн хөтөч багийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, "Гэмт хэрэг зөрчилгүй-Аюулгүй амар тайван орчин" аяны хүрээнд төрөл бүрийн арга хэмжээ зохиож ач холбогдол өгөх хэрэгтэйг дурдлаа. хуралдаанаас зөвлөмжийн мөрөөр зохиох ажлын төлөвлөгөө гаргаж хийсэн ажлын үр дүнг тооцож ажиллах шийдвэр гаргасан.
         Иргэдэд хууль тогтоомж сурталчлах өдөрлөгөөр албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дунд Зөрчлийн тухай хуулийн заалтаар жүжиглэсэн тоглолтын тэмцээн явуулсан. Энэ тэмцээнд соёлын төв, ус цаг уур, ААН-ийн баг тэргүүн байр эзэлж ЗДТГ удаалсан байна.






ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%