Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын ИТХ

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын ИТХ

Багийн ИНХ-ын дарга нарын сургалт

2017-11-07

                       

   Багийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга нарын сургалт боллоо.
        
Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөр, аймгийн ИТХ-аас хамтран хэрэгжүүлж буй "Төлөөллийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь" төслийн сургалтанд 1-р багийн ИНХ-ын дарга А.Батчулуун, 2-р багийн ИНХ-ын дарга Д.Алтанцэцэг, 3-р багийн ИНХ-ын дарга Б.Мөнх-Эрдэнэ, сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Цогхийморь нар оролцлоо. Сумдын БИНХ-ын дарга нарын суурь сургалтын нэгдсэн хөтөлбөрийн дагуу 2 хоног явуулж хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд ихээхэн ач холбогдол өглөө. Төслийн хүрээнд сургалтад оролцогчдын замын зардал, байр, хоолны зардлыг хариуцсан байна.
          Эхний өдрийн орой  сумдын хооронд танилцах цэнгүүн зохион байгуулав. Энэ үеэр мэндчилгээ, урлагийн номерын тэмцээнд явагдахад манай сум 3-р байрыг эзэлж мөнгөн шагналаар шагнуулав.
               Сумын мэндчилгээний үгийг дор сийрүүлэн бичлээ.
                                              хөтлөгч
Танилцвал танилцья, дайралцвал дайралцья, дайлан хөөргөө тавилцвал тавилцья.
Цэнгэлвэл цэнгэлцье, цэцэн үгээ солилцвол солилцьё.
Үйлийн үр үгүй сайхан та нартаа үгээ хэлэх гэсэн юм.
Цагийн өмнө тэрлэсэн болохоор цагаа харахыг зөвшөөрнө үү.
                                              Онги баг
Брагри Ёнзон хувилгааны баримтагтай судрыг хоймортоо тахисан
Усны бурхан Лүйвэнжалбыг уулын оройд залсан
Говь нутагтаа Швейцари болсон гол ус нь түмнийг ундаалсан
Олон түмэнд нэр нь түгсэн Онги багийн мэндийг хүргэе.
Иргэдийн итгэлийг хүлээсэн ИНХ-ын дарга нь Батчулуун би байна.
                                              Мааньт баг
Өгөөдэй хааны өвлийн ордны суурийг өвөртөө үүрд хадгалсан
Өнө эртний шаазан хотын туурь нь өнөөдөр түүх болон үлдсэн
Өндөр Бүүрэг хайрхны орой дээрээс өнгө нь шаргалтан чацаргана харагдана.
Мандан бадрах өрнөн дэлгэрэх Мааньт багийн мэндийг хүргэе.
Иргэдийн итгэлийг хүлээсэн ИНХ-ын дарга нь Алтанцэцэг би байна.
                                               Найз баг
Хулсан таяг алагыг   удамссан хурдан хүлгүүд байна.
Заан Сосорбурам хүчний залгамж халаа бөхчүүд байна.
Жаран жаранд  ундаалах Жарантай булаг мэлтэлзэн байна.
Улаан армид бэлэг хүргэсэн улсын сайн малчин  фронд Цэгмэд гуай
Ач зээ нараараа хүрээлүүлж амар тайван жаргаж сууна.
Наран адил мандаж буй Найз багийн мэндийг хүргэе.
Иргэдийн итгэлийн хүлээсэн ИНХ-ын дарга нь Мөнх-Эрдэнэ би байна.
                                                 Төгрөг баг
Айраг айруул нь аймгийн бренд болсон
Ажилсаг олон түмэн нь алдар нэрээ мандуулж байна.
Хул дүүрэн цэгээний хуруу дэмбээнд улбаж байна.
Цаг заваа гаргаад заавал ирээрэй
Цагаа идээний сайхныг мэдээд цадатлаа сагатлаа зооглоод
Цагаан тугалаа уяад буцаж болно шүү.
Төрийн соёрхолт гавьяат Төрбатын шүлгэнд мөнхөрсөн
Төгрөг багийн мэндийн мэндийг хүргэе
Иргэдийн итгэлийг хүлээсэн ИНХ-ын дарга нь Эрдэнэбилэг би
Эмчлүүлж эдгэрчихээд эргээд та нартай танилцья.
                                                    гоож нана хө




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%