Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын ИТХ

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын ИТХ

гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

2017-11-27

               "МАЛЫН ХУЛГАЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛД МАЛЧДЫН ОРОЛЦОО"
                                                             БАРУУН БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН

              "Малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд малчдын оролцоо" баруун бүсийн зөвлөгөөн Хулд суманд энэ сарын 21-ний өдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд Хулд, Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Дэлгэрхангай, Луус, Өлзийт сумдын  ИХТ-ын дарга нар, хэсгийн төлөөлөгчид, малчид оролцлоо. Аймгийн тагнуулын хэлтсийн дарга Б.Баярсайхан, аймгийн Цагдаагийн газрын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн цагдаагийн ахлах дэслэгч Н.Ганбат аймгийн МХГ-ын улсын байцаагч Ё.Отгонцэцэг,  ХХААГ-ын мэргэжилтэн Ж.Шинэ-Уянга ЗЦТ-ийн зохицуулагч цагдаагийн ахлах дэслэгч Э.Нэмэхбаяр нар тус тусын  мэргэжлээр зөвлөгөө өгч хэлэлцүүлэг хийж санал хүсэлтийг сонслоо. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж байгаа ажил, арга хэмжээний талаар  сумдын мэдээллийг сонссон байна.
              Зөвлөгөөнөөс уриалга гаргаж түүнийг хэрэгжүүлэх зөвлөмж хүргүүлсэн байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%