Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын ИТХ

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын ИТХ

Төрийн албан хаагчдын өдөр

2017-11-27

                                      ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ӨДРИЙГ ЗОХИОН БАЙГУУЛСАН АРГА ХЭМЖЭЭ
          Монгол Улсын анхны Үндсэн хууль батлагдаж БНМАУ-ыг тунхагласны 93 жилийн өдрийг тохиолдуулан сумын төрийн албан хаагчдын өдөрлөгийг сумын ЗДТГ-аас зохион байгуулав. Өдөрлөгийн үйл ажиллагааг нээж сумын ЗДТГ-ын дарга С.Болоржаргал үг хэллээ. ИТХ-ын дарга П.Эрдэнэбаатар, сумын Засаг даргын орлогч Т.Гэрэл нар өдөрлөгийн үйл ажиллагаанд амжилт хүсэж баяр хүргэлээ. ЗДТГ-ын дарга С.Болоржаргал Монгол Улсын Ерөнхий сайдын "Ажлын сахилга хариуцлагыг дээшлүүлэх тухай" 01 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх аймгийн төлөвлөгөө, хувийн ашиг сонирхлыг зохицуулах, урьдчилан сэргийлэх, ХАСУМ, ХАСХОМ-ийг хэрхэн гаргах, мэдэгдэл тайлбарын талаар, ЭМТ-ийн дарга С.Мядагмаа "Харилцааны урлаг" сэдвээр, ХААН-ны эрхлэгч Р.Сүрэндаваа, насан туршийн боловсролын багш М.Эрхэмбаатар нар "Мөнгөн хурамтлал, зээлийн харилцааны сэдвээр тус тус сургалт явуулсан. ЗДТГ-ын хамт олон байгууллагын концерт тоглож ард иргэд сонирхуулсан нь олны ташаал хүртлээ. үүний дараагаар соёлын төвөөс үдшийн цэнгүүн зохиосноор өдөрлөгийн үйл ажиллагаа өндөрлөв.










ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%