Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын ИТХ

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын ИТХ

ШАТРЫН ТЭМЦЭЭН

2018-11-14

УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГЫН ИВЭЭЛ ДОР СУМЫН ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛОВ
                                  

Сайхан-Овоо сумын Улсын Их Хурлын даргын нэрэмжит сумын шатрын аварга

шалгаруулах тэмцээнийг 2018 оны 11-р сарын 10-11-ний өдрүүдэд сумын нийтийн биеийн тамир спорт- эрүүл мэндийн зөвлөлтэй хамтран зохион байгууллаа. Тэмцээнийг сумын ИТХ-ын дарга П.Эрдэнэбаатар нээж үг хэлэв. Хэлсэн үгэндээ энэ жилийн Их Хурлын даргын ивээл дор явагдаж байгаа сумын шатрын аварга шалгаруулах тэмцээн нь сумын Засаг даргын санаачлан байгуулсан “Нийтийн биеийн тамир спорт- эрүүл мэндийн зөвлөл”-тэй хамтран бай шагнал өндөртэй өрсөлдөөнтэй болж байна. Энэ тэмцээнийг сумын ИТХ-аас 100.000 төгрөгөөр ивээн тэтгэж  гэж онцлов.  Тэмцээнд эрэгтэй 10, эмэгтэй 4 тамирчин оролцож ухаан самбаа, ур чадвараа сорилоо. Эрэгтэйгээс 2-р багийн тамирчин Т.Тогтохбуян тэргүүн байр эзэлж 2-р багийн тамирчин А.Ханджаргал, Г.Өлзийбаяр нар удаалав. Эмэгтэйчүүдээс 3-р багийн тамирчин Ж.Отгонцэцэг тэргүүн байр эзэлж 4-р багийн тамирчин Ө.Хулан, 1-р багийн тамирчин Г.Дэлгэрмаа нар удаах байрыг эзлэв. Шалгарсан тамирчдад өргөмжлөл, батламж, мөнгөн шагналыг сумын ИТХ-ын дарга П.Эрдэнэбаатар, нийтийн биеийн тамир спорт-эрүүл мэндийн зөвлөлийн гишүүн М.Эрхэмбаатар нар гардуулав.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%