сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал 1-р улиралд
Үндсэн хуулийн өдрөөр явуулсан арга хэмжээний тухай албан тоотыг тайлангийн хамт айгийн ИТХ-д хүргэсэн.
Аймгийн аудитын газарт санхүүгийн үйл ажиллагаанд гэрээний дагуу гүйцэтгэлд дүн шинжилгээ хийлгэх тухай хүсэлтээ гаргасан.
Сумын ИТХ–ын 2018 оны санхүүгийн гүйцэтгэлд аудитын үнэлгээ хийлгэхэд итгэл үзүүлсэн үнэлгээ авсан.
Хуралдааны тэмдэглэлийг даруйд нь хөтлөн гаргасан шийдвэрийн холбогдох байгууллага албан тушаалтанд хүргэж хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна.
Хурлын дарга “Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” сумын ИТХ-ын тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 4240 дугаарт бүртгүүлсэн.
Хуралдааны болон бусад бичиг баримтыг журмын дагуу архивын нэгж болгон хүлээлгэн өгсөн.
Сар шинийг архигүй тэмдэглэн өнгөрүүлэх тухай уриалга гаргаж нийтэд сурталчилсан.
4 иргэнээс хүсэлт гаргасныг хүлээн авч шийдвэрлэсэн. Ц.Баатархүү ажилласан хугацааны архивын баримтыг авахад тусална уу гэсэн хүсэлтийг авч архив бичиг хэргийн эрхлэгчээр гаргуулан хүргүүлсэн.
4-р багийн 3 иргэнээс Баян-Өндөр сумаас отор ирж хаваржилт хүндрэх төлөвтэй байна гэсэн саналыг авч тус багаас сонгогдсон Төлөөлөгчдийг тойрогт явуулж газар дээр нь аж байдалтай нь танилцуулсан.
Багийн ИНХ-ын дарга нарт зөвлөгөө өгч энэ онд ажиллах чиглэлийг тодорхойлж ажилласан. Багийн ИНХ-ын дарга нараар нутгийн удирдлага сэтгүүл захиалуулж гарын авлага болгон ашиглуулж байна. БИНХ-ын дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулсан.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн ажлын жилийн төлөвлөгөөг гарган зөвлөлийн хурлаар хэлэлцэн батлуулсан.
ХАСХОМ-ийг өгвөл зохих 23 хүнээс цахимаар авч баталгаажуулалт гаргуулж авлигатай тэмцэх газрын программад оруулсан.
Аймгийн ИТХ-ын ХҮШ-ний үнэлгээгээр 85,1 оноогоор үнэлэгдсэн.
Гурав: Сургалт сурталчилгааны талаар
Сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга нарт “Эрх зүйн болон “Төрийн албаны тухай хууль, холбогдох дүрэм журмын хэрэгжилтийг зохион байгуулах” сургалтад хөтөлбөрийн дагуу оролцсон.
Сумын ИТХ-ын үйл ажиллагааны зорилт, сумын Засаг даргын бүрэн эрхийн эрхийн хугацааны мөрийн хөтөлбөр, сумын эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, төлөвлөгөө, сумын 2018 оны төсвийн гүйцэтгэл, 2019 оны төсвийг самбар, гарын авлагаар сурталчилсан. Авлигын эсрэг үйл ажиллагааны 2019 оны төлөвлөгөөг сурталчилсан.
Үндсэн хууль батлагдсан өдрийг угтаж сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн дунд үндсэн хуулиар сургалт явуулсан.
Дөрөв: Хороодын ажлыг тогтмолжуулах талаар
Хүнс эрүүл ахуй хариуцсан ажилтантай хамтран хүнсний барааны дэлгүүрүүдэд үзлэг явуулахад ямар нэгэн зөрчил гараагүй цагийн хуваарийн дагуу ажиллуулж байна.
Хороодын дарга нарт 2019 онд ажиллах чиглэлийг өгч хороод ажиллах ажлын төлөвлөгөө гаргаж сумын ИТХ-ын даргаар батлуулан ажиллаж байна. Хороод хуралдаж 2019 оны ажлын чиглэлээ гаргаж хэлэлцсэн байна.
Сум хөгжүүлэх сангийн эргэлтийн хөрөнгөд шалгалт явуулж тайланг ИТХ-д ирүүлсэн.
Тав: Зохион байгуулсан ажлын талаар
Монгол Улсын шинэ Үндсэн хууль баталсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган түүний дагуу зохион байгуулсан.
. Үндсэн хуулийн өдөрт зориулсан шагайн харвааны тэмцээн явуулсан. Сумын ИТХ-ын дарга П.Эрдэнэбаатар, Тэргүүлэгчид, нарийн бичгийн дарга Д.Цогхийморь нар АИХ-ын депутат Д.Цэдэнбалыг эргэж дурсгалын зүйл гардуулж урт удаан наслахыг ерөөлийг өргөж үг хэлэв. Энэ үеэр Д.Цэдэнбал биеийн байдал нь сайнгүй байсан.
Сумын ГХУССЗ-тэй хамтран цэргийн баярыг тохиолдуулан багуудын хооронд марш тактикийн тэмцээн зохион байгуулахад 1-р баг тэргүүн байр эзэлсэн. Удаах байрыг ЗДТГ-ын баг тамирчид эзэлсэн. Мөн багуудын хооронд гар бөмбөгийн тэмцээн зохиоход 3-р багийн тамирчид түрүүлж ЗДТГ-ын баг тамирчид удаа байрыг эзэлсэн.
Сар шинийн баярыг тохиолдуулан уламжлал ёсоор сумын ИТХ шагайн харвааны тэмцээн зохион байгуулав.