Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын ИТХ

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын ИТХ

сумын анхдугаар хуралдаан

2020-11-13

хан-овоо сумын ИТХ-ын сонгуулийн анхдугаар хуралдаан
 
 Сумын анхдугаар хуралдааныг хамгийн ахмад настан Ж.Сугир удирдан даргалав. Сонгуулийн
 хорооны тогтоолыг  ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Цогхийморь хуралдаанд өргөн мэдүүллээ.  
                                   
                           
Сумын ИТХ-ын шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай тогтоолыг баталж 
Төлөөлөгчдөд төлөөлөгчийн энгэрийн тэмдэг, үнэмлэхийг гардуулж төрийн дуулал эшиглүүлэн хүндэтгэл
үзүүлсний дараа хуралдааны хэлэлцэх асуудал, анхдугаар хуралдааны дэг, дотоод журмыг баталж 
хурлын үйл ажиллагаагаа явагдлаа.



                
     Сумын ИТХ-ын хурлын даргад АН-аас Доржийн Ундрал, МАН-аас Чүлтэмийн Батмөнх 
нарын нэрийг дэвшүүлэв.


                Хуралдаанд оролцогчдын олонхийн саналаар Доржийн Ундрал сумын ИТХ-ын 
даргаар сонгогдож хуралдааны дарга Ж.Сугир хурлын албаны тамгыг цэнхэр хадгийн 
хамт гардуулж ажлын ажилт хүслээ.
       

         

        Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээр Ц.Адьяа-Отгон, Д.Чагцал, Ш.Өлзийбүрэн, Б.Мөнхчимэг,
 Ж.Сансармаа, П.Энхсайхан, нар сонгогдлоо.
     
       сумын Засаг даргад АН-аас Самбадоржийн Амарсанаа, МАН-аас Батдэлгэрийн Түвшинбаатар нар нэр 
дэвшүүлж санал хураалт явуулахад олонхийн саналаар С.Амарсанааг  сумын Засаг даргаар томилуулах
 саналыг аймгийн Засаг даргад уламжлах тухай тогтоолыг баталж сумын анхдугаар хуралдаан ийнхүү өндөрлөв.
                                    
           АН-ын бүлгийн ахлагч                                                                         МАН-ын бүлгийн ахлагч
БАТМӨНХИЙН АРСЛАНБААТАР  
                                              ЖИЙЖААГИЙН СУГИР


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%