Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын ИТХ

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын ИТХ

Таримал мод ургамал хамгаалах журам хэрэгжилт

2015-11-03

    Тариаланч иргэд, ААН, байгууллагаас тариалж буй мод, ургамлыг сүйтгэж байна гэсэн гомдлыг зохицуулах зорилгоор “ Таримал мод, ургамлыг мал, тэжээвэр амьтдаас хамгаалах журам” боловсруулан аймгийн хууль зүйн хэлтсээс зөвлөгөө авч  ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэр гарган уг журмыг Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор баталсан “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”- ын дагуу Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэв. Журамд зорилго, хамрах хүрээ, орон нутгийн захиргааны байгууллага, таримал ургамал эрхлэгчид, мал, тэжээвэр амьтан бүхий иргэн, ААН, байгууллагуудын үүрэг, журам зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг тодорхой заасан болно. Энэ журам мөрдөгдсөнөөр таримал ургамал эрхлэж байгаа иргэдийн ажиллах таатай орчин бүрдэхийн зэрэгцээ тэдний өрхийн орлого нэмэгдэнэ, байгалийн эко системд эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа юм. Одоо сумын төвөөс үнээ малыг бүрэн гаргасан нь хэрэгжилтийн үр дүн сайн байгааг харуулж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%