Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын ИТХ

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын ИТХ

Сумын ИТХ-ын сонгуулийн анхдугаар хуралдаан

2016-11-14

Сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан 2016 оны 11-р сарын 07-ны өдөр болов.

   
 Сумын ИТХ-ын анхдугаар хуралдааныг Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23-р зүйлийн 23.6 дахь заалтын дагуу шинээр сонгогдсон Төлөөлөгчдийн хамгийн ахмад Төлөөлөгч Д.Цэдэнбал удирдав. Д.Цэдэнбал 1941 онд төрсөн. 75 настай. ХААДС-ийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. Аймгийн ХААУГ-ын мэргэжилтэн, хэлтсийн даргаас ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Сайхан-Овоо сум, Баянжаргалан сумдад сум, нэгдлийн дарга, Эрдэнэдалай сумын сум нэгдлийн орлогч, Сайхан-Овоо сумын Засаг даргаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. 1990 онд АИХ-ын депутатаар сонгогдон Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлалцсан түүхэн гавьяатай төрийн ахмад түшээ юм.











 Сумын сонгуулийн хорооны дарга Д.Цогхийморь сонгуулийн хорооны үйл ажиллагааны тайланг тавилаа.  тайландаа сонгууль хуулийн дагуу явагдлаа. МАН, АН тус бүр 21 мандатад нэр дэвшүүлж өрсөлдлөө. МАН 15 суудал авч үнэмлэхүй олонхи болж АН 6 суудал авсан нь төлөөлөгчдийн 28.5 хувийг эзэлж байна. Эмэгтэй төлөөлөгч 7 сонгогдсон 33.3 хувийг эзэлж байгаа нь сумын ИТХ-д эмэгтэйчүүдийн оролцоо  шийдвэр гаргах түвшинд хүрч чадаж байна гэж үзэж байна. Энэ удаагийн орон нутгийн сонгуулиар иргэд хоорондоо ямар нэгэн намын үзэл гаргаж талалцсангүй, хэн нэгнийгээ муулсангүй жинхэнэ ардчилсан сонгууль боллоо гэж сонгуулийн хороо дүгнэж байна гэж онцлоод сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрүүлэх тухай сонгуулийн хорооны тогтоолыг өргөн мэдүүлэв.





Сумын ИТХ-ын сонгуулийн  анхдугаар хуралдаанаар Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч өмнөх хурлын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг дуусгавар болгов.

               

Тооллогын комиссоор Р.Оюунтуяа, Б.Арсланбаатар                           Хуралдааны нарийн бичгийн даргаар
Э.Баатарчулуун нарыг сонгов.                                                                Б.Даваахандыг санал нэгтэй сонгов.

 



 Хуралдааны тэмдэглэл хөтлөх, баримтжуулах ажлын хэсгийг Д.Цогхийморь, Э.Будсүрэн, Н.Сайнжаргал нарын бүрэлдэхүүнтэй байгуулав. Ажлын хэсгийг ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Цогхийморь ахлав.







    

Хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн олонхийн саналаар Пүрэвийн Эрдэнэбаатарыг сумын ИТХ-ын даргаар сонгогдов. Шинээр сонгогдсон Хурлын даргад хурал даргалагч Д.Цэдэнбал албаны тамгыг цэнхэр хадгийн хамт гардуулж сум орны төлөө ихийг бүтээж амжилт гаргахыг хүсч баяр хүргэв.


Шинээр сонгогдсон ИТХ-ын Тэргүүлэгчид: Зураг дээр зүүн гараас Ш.Өлзийбүрэн, Г.Бямбацэрэн, Т.Гэрэл, П.Эрдэнэбаатар, С.Цэцгээ, Г.Доржпалам, Р.Оюунтуяа нар


Сумын Засаг даргад Н.Эрдэнэбаяр, Б.Түвшинбаатар нар нэр дэвшүүлж санал хураахад Б.Түвшинбаатар олонхийн санал авснаар түүнийг сумын Засаг даргаар томилуулахаар аймгийн Засаг даргад нэрийг нь санал болгох тухай тогтоолыг хуралдаанд оролцогчдын 100 хувийн саналаар батлав.








ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%