Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын ИТХ

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын ИТХ

даргын мэндчилгээ

2017-03-13

     Алтан унжлагат хэмээх гал тахиа жилдээ элгээрээ энх амгалан төрлөөрөө түмэн амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Таван хошуу мал маань таван төрөл дээрээ өсч түүхэндээ анх удаа 151500 толгойд хүрлээ. Тус сумаас аймгийн алдарт уяач цолыг Д.Рэнцэн, Х.Баасанхүү нар хүртлээ. 4-р багийн малчин Д.Ойдов амгийн аварга малчин болж өргөө цагаан гэрээ улаан халзаар мялаалсан зэрэг бахдам сайхан амжилт гаргасан. Ирж буй жилдээ та бүхний юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэлчлэн бүтэж ажил үйлс тань өөдрөг байг.
                                                             Сумын ИТХ-ын  дарга Пүрэвийн Эрдэнэбаатар

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1345
523 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%